ОБЕГ, НОБГ-ын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд усанд живсэн, гал гарсан зэрэг дуудлага их ирж байгаа аж.
Тус газраас мэдээлж байгаагаар цаг агаар халуун, хуурайшилт ихтэй байгаагаас иргэд гол руу явж, анхаарал болгоомжгүй байдлаасаа үүдэн усанд живэх магадлал өндөр байгааг анхааруулж байна.
Үүнээс гадна, өчигдөр шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн зургадугаар гудамжийн 60 тоотод иргэн С-ийн гэрийн баруун талын цахилгааны утас дээш сойж босгосон төмөр тулгуур багана дээр хажуугийн жалгаар өгсөж явсан суудлын автомашин унасан байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн долоон албан хаагч, нэг автомашинтай унасан авто машиныг татаж босгож, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн таван албан хаагч, нэг автомашинтай шатахуун асгарч гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж ажилласан байна.