Наадамчин түмэн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт өргөн дэлгэр наадаж байна.
Баяр наадам тэмдэглэж яваа хүмүүс сонор сэрэмжээ дээшлүүлэхгүй бол бага насны хүүхдүүд төөрөх, зам тээврийн осол гарах зэрэг эрсдэлтэй байгаа тул наадамчин түмнийг анхаарал болгоомжтой наадахыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг 120 мянгатын автобусны буудлын хажууд явган зорчигчийн гүүрэн гарцын цахилгаан шат ачааллаа даахгүй гацсан байна.
Энэхүү дуудлагын дагуу НОБГ-ын долоон албан хаагч, хоёр автомашинтай ажиллаж 13 иргэнийг гаргаж, цахилгаан шатыг хэвийн ажиллагаанд шилжүүлсэн байна.