Наадмын өдрүүдэд цагдаагийн бүх бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.
Жил бүрийн наадмын өдрүүдэд эцэг эхчүүд хараа хяналт алдагдсанаас хүүхэд төөрөх нь цөөнгүй байдаг.
Өнгөрсөн оны наадмаар 80 хүүхэд төөрч байсан бол энэ жилийн наадмын эхний өдөр 23 хүүхэд төөрсөн байна.
Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллан хүүхдүүдийг аав ээжид нь хүлээлгэн өгсөн болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Тиймээс баярын өдрүүдэд эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж хүүхэд төөрөх, осол, аваарт орохоос сэрэмжлэхийн анхаарууллаа.