Баяр наадмын үеэр хүмүүс согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэр орон, ойр тойрныхоо амар амгалан байдлыг эвдэх тохиолдол гарч байгаа аж.
Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Таван шарын нэгдүгээр байрны гуравдугаар давхрын тагт дээр хүн гарсан унах гээд байна гэсэн дуудлага энэ сарын 11-ний өдрийн 10:08 цагт НОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу хэргийн газарт аврагчдыг очиход 36 настай, эмэгтэй А согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тагт дээр гарсан байсныг эсэн мэнд буулгажээ. Хэргийн газарт НОБГ-ын долоон албан хаагч, хоёр автомашинтай ажилласан байна.