Замын цагдаагийн төв штабаас "Хуурамч А, Г" нэвтрэх үнэмлэх борлуулж, ард иргэдийг хохироосон гэх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газарт ирүүлжээ.
Үүний дагуу холбогдох шалгалт явуулахад иргэн, У, Н, Б нар бүлэглэн хуурамч зөвшөөрөл зарж борлуулж байсныг Эрүүгийн Цагдаагийн Газрын ажилтнууд илрүүлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Одоогийн байдлаар 21 ширхэг хуурамч зөвшөөрөл хураан аваад байгаа бөгөөд өмнө нь хэнд хэдэн ширхэг борлуулсныг шалгаж байгаа аж. Иймээс иргэдийг хуурамч зөвшөөрөл худалдан авахаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (1)