Бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.
Барилдаан эхлэхтэй зэрэгцэн Улсын арслан Х.Мөнхбаатараар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат Аймгийн арслан Бо.Батжаргал тав давж Улсын начин цолны болзол хангалаа.
Мөн Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Б.Амарзаяагаар тав давлаа, Завхан аймгийн Баянтэс сумын харъяат Аймгийн арслан Б.Баасандорж Улсын арслан Д.Ганхуягаар, Сэлэнгэ аймгийн харъяат Аймгийн арслан Б.Одгэрэл Улсын начин Э.Энхбатаар, Дундговь аймаг Эрдэнэдалай сумын харьяат Э.Даш Улсын начин Т.Баасанхүүгээр, Говь-Алтай аймгийн Жаргалан суын харьяат Ш.Шинэбаяр Улсын начин Л.Цэрэнтогтохоор тав давж начин цолны болзол хангалаа.