Долоогийн даваа дөнгөж эхлэнгүүт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба улсын гарьд Н.Ганбаатараар долоо давж шөвгийн дөрөвт тунаж үлдсэн бол дөнгөж сая Улсын арслан П.Бүрэнтөгс улсын начин Н.Батзаяагаар долоо давлаа.
Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс 2012 онд 9 давж түрүү, Увс аймгийн Хяргас сумын харьяат Н.Батсуурь 2014 онд 9 давж түрүүлэн Улсын арслан цолыг хүртсэн байсан билээ.
Одоогоор
Санжаадамба у.з - Б.Одгэрэл а.х.а
Ц.Содномдорж у.х - Э.Оюунболд у.х хүч бяраа үзэж, үзүүр түрүүнд хүч сорихоор барилдаж байна.