Долоогийн даваа дөнгөж эхлэнгүүт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба улсын гарьд Н.Ганбаатараар долоо давж шөвгийн дөрөвт тунаж үлдсэн бол Улсын арслан П.Бүрэнтөгс улсын начин Н.Батзаяагаар долоо даваад байгаа.
Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс 2012 онд 9 давж түрүү, Увс аймгийн Хяргас сумын харьяат Н.Батсуурь 2014 онд 9 давж түрүүлэн Улсын арслан цолыг хүртсэн байсан билээ.
Харин дөнгөж сая улсын харцага Ц.Содномдоржийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Улсын харцага Энхтөгсийн Оюунболд өвдөг шороодуулснаар шөвгийн дөрөвт унаж үлдлээ.
Яг одоо Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан Ч.Санжаадамба, аймгийн хурц арслан Б.Одгэрэл нарын барилдаан сонирхолтойгоор үргэлжилж байна.
Д.Дуулим