Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр-наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр 9 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн. Тун удахгүй наймын даваа эхэлнэ.
Тэгвэл яг одоо Төвцэнгэлдэх хүрээлэнд харцага цолны батламжийг гардуулах ёслол болж байна. Өнөө жилийн наадмаас хоёр харцага төрсөн юм.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, Аймгийн хурц арслан Б.Одгэрэл, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Улсын начин Н.Батзаяа нар улсын харцага цолны болзол хангаж батламжаа гардан авлаа.