Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна.
Хэдхэн хормын өмнө Улсын гарьд Б.Гончигдамбаар Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын харцага Э.Оюунболд найм давж үзүүр түрүүнд тунаж үлдсан бол дөнгөж сая Увс аймгийн Давст сумын уугуул, Улсын арслан П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Хашаат сумын уугуул, улсын заан Ч.Санжаадамбыг найм давж үзүүр түрүү булаалдахаар үлдлээ.
Д.Дуулим