Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа эхэллээ.
Есийн даваанд үзүүр түрүү булаалдахаар Увс аймгийн Давст сумын уугуул, Улсын арслан П.Бүрэнтөгс, Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын харцага Э.Оюунболд нар тунаж үлдээд байгаа юм.
Хэрэв улсын аварга П.Бүрэнтөгс 9 давж түрүүлвэл шинэ аварга төрөх юм.
Харин улсын харцага Э.Оюунболд наадмын түрүү бөх болвол улсын арслан цолны эзэн болох юм.