Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 давж түрүүлсэн Хэнтий аймгийн харъяат Хангарьд Спорт клуб, Их засаг их сургуулийн тамирчин Э.Оюунболдод Тоёота корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг бэлэглэв.
Тоёота Ланд Крузер-200 автомашиныг гардах үеэр Монгол Улсын Арслан Э.Оюунболд “Маш их баяртай байна. Ард түмнийхээ итгэлийг дааж улам -хичээж барилдана” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан.