Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилгажилт бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дулааны болон цэвэр бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийгдэх, төлөвлөгөөний дагуу өнөө оройны 23.00 цагаас наймдугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Энхтайваны өргөн чөлөө Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл замыг хаана. Иймээс тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцдог иргэд Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжаар зорчих юм.