Баяр наадмын өдрүүд энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ үед өрхийн эмнэлгүүд өдөр бүр 10.00-16.00 цаг хүртэл ажиллах юм байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. Баяр наадмын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Хүүхдийн түргэн тусламж, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасаг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасаг 24 цагаар ажиллаж байна.
Т.Энхэлээ