Энэ жилийн наадмын түрүүг авч улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдод "Их засаг" сургуулиас дөрвөн өрөө байрны эрхийн бичгийг гардуулан өглөө.
Э.Оюунболд арслан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэс, "Их засаг" олон улсын сургуулиар овоглон барилддаг. Мөн "Хан хэнтий хөгжил" сангаас хоёр өрөө байрыг бэлэглэснийг Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар гардуулан өгөв.
Тэрбээр мөн түрүү бөхийн бай шагнал болох "Ланд крузер-200" автомашинаа өчигдөр гардан авсан билээ.
Сэтгэгдэл (4)