Баянхонгор аймгийн Шаргалжуут суманд энэ сарын 27-нд “Сарлагийн наадгай-2015” тэмцээн болох юм байна.
Энэхүү наадгай нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд бөхийн барилдаан, ихэр тугалны баяр, шилмэл бух шалгаруулах ёслол, Сарлагийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа, Сарлагийн сайхан айрагны уралдаан, дэмбээ зэрэг тэмцээн уралдаанаар үргэлжлэх гэнэ. Мөн энэхүү баяраас олсон орлогыг "Халуунболор" төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд зарцуулах ажээ.
Сэтгэгдэл (1)