Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харийн нутаг ба эх орон

2015-7-16
0
ЖИРГЭХ

Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орноо чин зүрхнээсээ санадаг.

 

Монголдоо байхдаа эх орноо магтан дуулж , шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр "эх орон" гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм. Хүний газар жаргаж зовж, ядарч  баярлаж явахдаа буцаад очих өөрийн эх оронтой байна гэдэг ямархан их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрнэ. Бүр зүрхнийхээ гүнд шүү.

 

...Алсад цэнхэртэн бидэртэх уулс, жимс самартай ой модод, мяралзан урсах гол ус, дэнжийнх нь ногоон зүлгэн дээр алаглан ургасан цэцэгс, хөл дороос жигнэн эрвэгнүүлэх элс, хааяадаа хөлд шигдэн хатгах өргөс чулууг алжааж ядарсан шөнийн эргэн хөрвөөх бодолдоо ч, амрах нойрон дундаа ч зүүдлэн мөрөөдөн санадаг юм даа.

 

Харь энэ нутагт сүрлэг сайхан уулс, өнгө өнгөөр алаглах гоёмсог цэцэгс модод, эргээ цохилон давалгаалах их мөрөн, гайхам содон зохицол, дуу алдан бишрүүлэх үзэмж байдаг хэдий ч эх орны минь байгаль шиг зүрхэнд минь хоногших нь үгүй. Их далайн сүрлэг давалгаа, мяралзан урсах голын минь урсгал шиг зүрхэнд минь хүртэл цалигладаггүй юм. Ээвэр газрын зүлэг их далайн эргийн элс нь, хөлд шигдэн өвтгөх өргөсгүй хэдий ч зүрхэнд минь хүрэх бүлээн дулаанаар жигнэдэггүй юм. Эх нутгаа шөнөжин зүүдэлсэн зүүдэндээ, чийг даасан дэрэн дээр сэтгэл нь жиндэн сэрдэг юм, тэд...

 

...Тал дүүрэн билчих мал сүргээ хангинатал янцгаан үүрсэх хүлэг морьдоо, сүү саалийн үнэр ханхалсан монгол гэрүүдээ, хатуу зөөлнөөр ээлжлэн эргэх дөрвөн улирлын өнгөө хааяа элэг зүрхэндээ санах бүрд, сэтгэл минь өвөл шиг жиндэж, хавар шиг шуурч, зун шиг дэлгэрч, намар шиг налайн "нутагтаа нэг очих сон доо" гэж санаа алдахуйяа, айргийн үнэр хамар цоргих шиг л санагдах. Харь энэ нутагт, үзэж сонирхох амьтдын хүрээлэн идэж уух амттан, ээлжлэх хатуу зөөлөн улирал байдаг хэдий ч Монголын минь амьдрал шиг сэтгэл уяраах нь үгүй. Хайлган хавар цагт сакура цэцэглэхийг үзсэн ч, хээр талд минь хэнзлэн ургах яргуйн үнэр шиг хамар цоргидоггүй юм. Хааяа нэг "нэрийн" шар айраг ууж суухад намрын чимчигнэсэн айраг шиг сэтгэл согтоодогггүй юм. Өсөх бага наснаасаа, өдий болтол үзэж туулсан монгол ахуй, жаргал зовлон шиг ээлжлэн ээлжлэх дөрвөн улирлаа санах бүрдээ сэтгэлдээ жиндэж, хайлан уярдаг юм, тэд...
 

...Дэлгэр зуны тэнгэрт шуранхайлан дуурсах уртын дууны аялгуунд дэнж хотойлгон наадах монгол наадам, өвлийг өнөтэй даван ирж яваа цагаа бэлэгдэл монгол "цагаан сар" аа өөрсдийн амьдарч байгаа газар бүхэндээ боломжоороо тэмдэглэн, алтан соёмбот далбаандаа мөргөж "Халуун элгэн нутаг"-аа дуулан хүндэтгэх тэдний аньсага нь чийгтэж, сэтгэл нь уярч, зүрхэндээ омогшдог юм. Харь энэ нутагт дэлхий дахинаа гайхуулсан өч төчнөөн  спортын гайхамшигийг үзэж сонирхож явах хэдий ч монгол наадам, цагаан сар шиг ёслол төгөлдөрийг үзсэн нь үгүй. Хаа газрын урлагийн гайхамшигийг үзэж, сонсож баясан бишрэх хэдий ч, морин хуурын аялгуунд уртын дуу шиг тэнгэрт тасарч эргэж зүрхэнд минь эгшиглэхийг сонссон нь үгүй. Жилдээ ганц болдог наадам, цагаан сараа харь газар байгаа монголчууд хамтдаа тэмдэглэхдээ, бэлэгтэй сайхан ерөөл, инээд баясал, дуу хуураар харийн тэнгэрт, монголын салхийг сэвэлзүүлэн баясгадаг юм тэд. Энэ үедээ, их Монголын хэлтэрхий энэ дэлхийн дайдад сүр хүчээ алдаагүйг бахдан сануулдаг юм, тэд...

 

Харь орнууд хөгжлөөрөө, үзэмжээрээ, боломжоороо Монголоос минь илүү байж болох хэдий ч, тэгтлээ сэтгэл алдарч хоргодох нь үгүй. "Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн эжий минь" гэдэгчлэн төрж өссөн Монгол нутаг минь сэтгэлд илүү ойрхон.
"Эх орон" гэдэг буцаад очиход нөмөр нөөлөгтэй, дулаахан гэр минь юм. Эх орны минь уулс толгод нь ухаанаа цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ хянан байж намайг сургаж ухааруулдаг "аав" минь юм. Эх орны минь урсгал сайхан гол мөрөн минь, хатуу зөөлнөөрөө бүхнийг тэнцүүлж хайр энэрлээрээ цаг ямагт бялхаж байдаг "ээж" минь юм.

 

Эх орноо хайрлана гэдэг сэтгэлийн гүнээс гарах үг, зүрхний чанадаас урсах нулимс юм.
 

Г.Галбадрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
Улаанбаатарт 3 градус дулаан байна
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • h. Ariunaa (66.181.161.239)
    Eh orniihoo talar ih medelel olj unshaa setgel tatam bailaa
    2023 оны 10 сарын 03 | Хариулах
  • н (122.201.24.4)
    Номын сан зарна 95705545 , Хуучиын олон ховор ном сэтгүүл романууд зарна,
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    2 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    55 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    1 цаг 6 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    1 цаг 46 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    1 цаг 47 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 54 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    2 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    2 цаг 13 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    2 цаг 15 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    2 цаг 16 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    3 цаг 11 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 18 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    3 цаг 32 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    3 цаг 36 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    3 цаг 45 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    18 цаг 4 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    20 цаг 15 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК