Мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын башё Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа бөгөөд лхагва гарагийн байдлаар дөрвөн даваатай 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй долоон бөх тэргүүлж байна.
Өнөөдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Аиояаматай барилдах бол озэки Тэрүнофүжи, сэкивакэ Точиоозантай хүчээ сорино. Харин Их аварга Какүрюү М.Ананд, Мёогирюүтэй барилдана.
Энэ Нагоя башёд Монгол Улсын заан Амгаагийн хүү Өнөболд буюу Сэйро дээд зиндаанд нэр дэвшин барилдаж байна. Тэрбээр Монголоос төрсөн 23 дахь дээд зиндааны бөх болж хоёр даваа, хоёр унаатайгаар башёг үргэлжлүүлж байгаа юм.
Сэтгэгдэл (1)