Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхээс сэтгүүлч С.Баттулгыг хорьсон шалтгаанаа тайлбарлав

2015-7-16
0
ЖИРГЭХ

        Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг "Ноёд" группийн талаар мэдэгдэл гаргасаных нь төлөө цагдан хориод байгаа. Тэгвэл түүнийг ямар үндэслэлээр хорьсон шалтгаанаа анхан шатны шүүх байгууллагаас тайлбарлалаа. Дашрамд дурдахад, сэтгүүлчийг ажлаа хийснийх нь төлөө цагдан хорьсоныг эсэргүүцэж хэвлэл, мэдээллийн байгууллагууд "Сэтгүүлчийг сулла" хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ.

 

Ингээд шүүх байгууллагаас ирүүлсэн тайлбарыг бүрэн эхээр нь хүргэе.

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Буяндорж, шүүгдэгч Г.Дамдиндорж, шүүгдэгч С.Баттулга, шүүгдэгч Д.Батжаргал, шүүгдэгч Ч.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүгч Б.Зориг хүлээн авсан. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. /Шүүгчийн захирамж ¹802, прокурор Ж.Сандагсүрэн нь Дүүргийн 2 дугаар прокурорын газарт шилжсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцох прокурорыг томилж ирүүлээгүй/

 

2. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. /Шүүгчийн захирамж 1128, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Иргэн Г.Буяндорж. С.Баттулга, Г.Дамдиндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа бөгөөд Г.Баттулгын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. 2015.05.11-ний өдрийн 11.00 цагт болох шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

 

3. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж  1219, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Ц.Баасандорж “2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 9.00 цагт Ц.Баасандорж миний бие Дүүргийн эрүүгийн хэргийн анхан 2 дугаар шүүхэд Б.Вандансанги нарт холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Вандансангийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Б.Вандансанги нарт холбогдох шүүх хурал өмнө нь 6 удаа хойшилж байсан онц хүнд хэрэг шүүхэд ирснээс хойш 4 орчим сар болж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2/959 тоот албан бичиг, шүүх хуралдааны зарын хамт ирүүлсэн”, мөн Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас шүүх хуралдаан хойшлуулах албан тоот бичиг ирүүлсэн,

 

4. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1329, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр “Тус шүүхэд иргэн …С.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байгаа. Шүүхээс товлогдсон хурал 2015.6.3-ны өдрийн 09 цагт зарлагдсан байгаа боловч Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд зарлагдсан Монголын өмгөөлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хуралдаантай давхцаж байх тул хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн шүүх хурлыг боломжит хугацаагаар хуульд нийцүүлэн хойшлуулж өгнө үү” гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

 

5. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹1413, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Иргэн С.Баттулгад холбогдох хэргийн шүүх хуралдаанд түүний хууль ёсны эрх ашиг, сонирхолыг өмгөөлөгч Г.Батбаяр миний бие өмгөөлөн оролцож байна. Шүүх хуралдаан 2015.6.15-ны 09.00 цагт эхлэхээр товлогдсон боловч Эрүүгийн байцаан шийгэх хуулийн 234.2 дахь хэсэгт заасныг үндэслэн товлосон цагтаа эхлээгүй нь миний дараагийн товлосон ажлын цагтай давхцаж, мөн хуулийн 241.2, 242.1 дэх хэсэгт заасантай нийцэх нөхцөл байдлыг бий болгож байна. 2015.06.15-ны 14.00 цагт Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд миний бие хуульчийн кредит цагийн бүртгэлийн сургалтанд зайлшгүй оролцох тухайг надад тус газраас мэдэгдэж, хэрэв бүртгүүлээгүй бол хуульчийн эрхийг цуцлах нөхцөл бүрдэж байгааг мэдэгдсэн тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

 

6. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / шүүгдэгч Г.Дамдиндоржийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, "Монголын хуульчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Сайнбаяр би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Дамдиндоржийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалахаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Г.Буяндорж нарт холбогдох шүүх хуралдаан янз бүрийн шалтгаанаар олон удаа хойшилсон бөгөөд шүүх хуралдааныг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт товлон хуралдуулахаар болсон. Гэтэл Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаан нь өмгөөлөгч миний Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ө.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй "Кашмер холдинг" ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэлэлцэх шүүх хуралдаантай давхцаж байгаа тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэх

 

7. Шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд "Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11.00 цагт болох юм байна. Уг хуралдаанд өмгөөлөгч миний бие Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын өмгөөлөгчөөр эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцоно. Гэтэл тус өдөр Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлтэй Н.Энхмэнд, Б.Түвшинбаяр нарт холбогдох иргэний хэргийг хяналтын шатаар хянан хэлэлцэх хуралдаан Улсын дээд шүүхийн 7 дахь хурал болон зарлагдсан байна. Тус шүүх хуралдаанд өмгөөлөгч би хариуцагч Н.Энхмэнд, Б.Түвшинбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох юм. Иймд шүүх хуралдаан давхцсан нөхцөл байдлын харгалзан үзэж Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтүүд ирүүлсэн.

 

8.  Шүүгч Б.Зориг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар зарилгаар Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр дэвшин ажиллах болсон тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 1337 дугаар захиармжаар шүүгч С.Батжаргалд хуваарилсан байна.

 

9. Мөн 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанд Шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нар шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний өмгөөлөгч Цэрэнханд өчигдөр аваарт орж биеийн байдал нь муу гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа, би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байна тийм учраас шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн байна,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааныг шүүгдэгч нарын өмгөөлөгч нар олон удаа хойшлуулж байна. Шүүгдэгч нар манай үйлчлүүлэгчийн гэрийн гадаа очиж хаалга үүдэн дээр янз бүрийн юм нааж дарамттай байна. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаан хойшлох тохиолдолд шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорьж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна

 

Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор”, 68.2.2 дахь хэсэгт заасан “...шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр” шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 45 минутаас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус авч шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүгчийн 1601 тоот захирамж гаргасан байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Олон нийттэй харилцах мэргэжилтэн

2015.07.15

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
Улаанбаатарт 3 градус дулаан байна
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Арбаа (182.160.4.14)
    Буяндорж маш зальхай нөхөр гэдгийг бүгд мэдэж авах ёстой
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.192.94)
    БИЧЛЭГИЙГ ҮЗЛЭЭ. ХОХИРОГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧ ХЭТЭРХИЙ БҮДҮҮЛЭГ ЮМ, САЙТ, НЕЙТ ДЭЭР ИРГЭН ХҮН ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ БОДЛЫГ БИЧИЖ БОЛНО, ТҮҮНЭЭС ОГТ ТАНЬЖ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ, ЭСХҮЛ ЗААВАЛ ТЭДНИЙ ТАНИЛ, ЭНЭ ЯЛЛАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЗААВРААР БИЧСЭН БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ, ОЙЛГОМЖГҮЙ ЯРИХ ЮМ?, УНШААД ХЭН ЮУ ГЭЖ БИЧИХ НЬ ТУХАЙН ХҮНИЙ АСУУДАЛ, ХАРДАХ СЭРДЭХ ЭРХ БИ ГЭЖ ӨМГӨӨЛӨГЧИЙН ХЭЛСЭНТЭЙ АДИЛ СЭТГЭГДЭЛ БИЧИХ НЬ ИРГЭН ХҮНИЙ ЭРХ ШҮҮ ДЭЭ.
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.20.66)
    Хүн гүтгэж бичдэг хөлсний сэтгүүлч нарыг хорих нь зөв шүү. Шүүх шударга л шийдсэн байна.
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Сэтгүүлч хүн хоригдож болдоггүй, хүн гүтгэдэг, сэтгүүл зүйн хүчээр бусдыг айлгадаг, дээрэнгүй байж болохгүй э. Сэтгүүчийг сулла гээд бидний хүндэтгэж явдаг ахмад сэтгүүлчид зөвхөн нэг талыг барьж хэвлэлийн бага хурал хийлгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоноор нэвтрүүлж байгаад харамссан. Үнэн нүүр царай ийм л байна.
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
  • irgen (103.26.195.176)
    Сэтгүүлчид чинь бараг бүгдээрээ хөлснийх болсон. Захиалгаар хүн гүжирдэнэ. Тэгээд бас хариуцлагыг нь үүрэхгүй байх санаатай. Хохь нь.
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (37.161.84.85)
    Hudlaa shaadag setguulch nertei novshnuudiig horidog sh dee. Horigdood hanahgui l hun gutgene denduu gutgene ... Hohi chini
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
  • cccccc (43.242.243.151)
    huuliar togloj hural hoishluulbal ter chin hemjee hyazgaartai. zuv l baina sh dee
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.83)
    SHUUH HURALIIG HOISHUULAH SHALTGAAN BAIHGUI BAIHAD SHALTAG YARIJ SHUUH HURAL HOISHLUULJ, HOHIROGCH IRGENEE DARAMTALJ AYABAA ULSUUDIIG HORIJ BAIGAAD ASUUDALIIG SHIIDBERLEH HEREGTEI SETGUULCH HUNIIG HORIJ BOLOHGUI GESEN HUULI BAIHGUI CHONTOI NIILSEN HOTNII NOHOIG USTGADAGTAI ADIL HUULI ZORCHSON ULSUUDTAI NIILJ HUN GUTGEJ YABAA SETGUULCH NERTEI NOHDUUDED HUULIN HARIUTSLAGA TOOTSOH ESTOI
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • bolor (122.201.31.98)
    huuliin daguu l horison yum bish uu
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    шүүх зөв ажилласан байна, өмгөөлөгч нар нь худлаа шалтаг гаргаад шүүх хуралдааныг хойшлуулдаг аргатай болоод удаж байгаа
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • ган үзэгнүүд (103.10.21.75)
    сэтгүүлчид өөрсдийгөө засаглагч ба 4 дэх засаглал гэж илээр зарлан дэвэргэдэг солиотой амьтасууд ш дээ. зуругтаар мэдээ мэтийг уншдаг яридаг юмнууд гадаад үг бүү хэл монгол үгээрээч ярьж чаддаггүй хэлний ярагчид байдаг. хорих хэрэгтэй.үнэн худал үгээр цаас бузарлагчдыг мэдрүүл.
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.0)
    Zob shde. Setgyylchid dandaa hudlaa ym zohioj bichdeg
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.91.150)
    Зөв. Хорих хэрэгтэй. Сэтгүүлч гэхээр хууль хамаагүй юм шиг тэнэгтэж болохгүй.
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • irgen (202.131.226.166)
    Бүх зүйл хуулийн дагуу байна, сэтгүүлч хүнд хууль үйлчилдэггүй юм уу??? Гайхаад байх юм, сэтгүүлч хүнийг хорьж болохгүй гэсэн хуулийн заалт хаана байна аа. Сүржигнээд мэдэгэдэл энэ тэр гаргаад ч байх шиг. Бүгдийг нь аваачаад шоронд хийвэл таарна муусайн төлбөртэй нийтллэл бичдэг лаларуудыг. Багаханшиг сүржигнээрээ та нар!!!
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • ламаадан (103.9.90.98)
    арай ч дээ ийм тайлбар байдаг юм уу,ийм үндэслэлээр хорьдог юм уу
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.29.227)
    ер нь яагаад сэтгүүлч гэхээрээ хоригдож болдгүй юм, хуулийн үндэслэл байвал зөв шдээ, сэтгүүлч нар аймар муухай, хүний нэр төр ямар ч ор үндэслэлгүй гутаагаад цаана нь тэр хүний ар гэргээд өчнөөн хүнийг амьдаар нь ялалдаг.
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    13 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    15 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    27 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    40 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    42 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    43 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 38 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 45 мин
  • Дараах байршилд хэсэгчилсэн байдлаар 09:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийнэ
    1 цаг 59 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    2 цаг 3 мин
  • Үйл явдал: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана
    2 цаг 12 мин
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    16 цаг 31 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    18 цаг 42 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 08 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК