Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхараас фасат унах гээд байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг гаргахад 8 дугаар давхараас 1.5х5 хэмжээтэй фасатны хөөс, 9 дүгээр давхараас 1х3 хэмжээтэй фасатны хөөс унах гэж байсныг аврах олсоор буулгаж аюулгүй болгосон байна.
Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Нийслэл хотод бороо үргэлжлэн орж байгаатай холбогдуулан болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, холбогдох гамшгаас хамгаалах албадаас үер усны аюулын үед гарч ажиллах хүч хэрэгслийг тодотгон, Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын далан суваг, түүний гаргалгаа хоолойнуудын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, шалган цэвэрлэх шаардлагатай гаргалгаа хоолойнуудын судалгааг гарган, бөглөрсөн гаргалгаа хоолойнуудыг онгойлгох ажлыг зохион байгуулж, үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэн ажиллаж байна.
Иймээс иргэд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч үер усны аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/