Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Р.Дагва хороодын Засаг дарга нарт үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.
Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд гурав хоногийн үргэлжилсэн бороо орохоор байгаа тухай мэдээлж буй. Уг мэдээлэлтэй холбогдуулан тухайн хороодын нутаг дэвсгэрт оршин сууж буй үерийн аманд зөвшөөрөлгүй буусан, хаяггүй айлуудад үер усны аюулаас сэргийлэх талаар анхааруулга, мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуулахаар боллоо. Зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээллийг өнөөдөр Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсээс эргэж хянах аж.