ИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны бөх, сур харваачдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Үндэсний баяр наадамд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид чамгүй сайн амжилттай оролцож, наадамчин олноо баясгалаа. Тодруулбал, 512 хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн дөрвөн хүчтэний гурав нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид байжээ.