Дүрэлзсэн улаан галаас найман сартай дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүд туслахаар МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хүмүүнлэгийн байнгын хорооноос “Ахыг аваръя” аяныг энэ сарын 11-нээс зохион байгуулж буй билээ. А.Цэрэнтогтох хүү БНСУ-ын “Хангасва” эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд түлэгдэлтийн улмаас дотор эрхтэнүүдэд нь өөрчлөлт орж, олон хагапгаанд орох шаардлагатай болсон юм. Эмчилгээний зардалд 350-400 сая төгрөг шаардлагатай ч одоогийн байдлаар 195 сая төгрөг цуглуулаад байна. Тиймээс Залуучуудын хүмүүнлэгийн байнгын хорооноос Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг газарт энэхүү аянаа өрнүүлж, хандив цуглуулсан ч эмчилгээний зардал хараахан бүрдээгүй аж. Иймээс элэг нэгт ахан дүүстээ хандан “Ахыг аварья” аянд нэгдэхийг дахин уриаллаа.