Дархан-Уул, Орхон, Төв аймгийг зорих гэж байгаа иргэд анхаарах хэрэгтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Улаанбаатараас Орхон аймаг хүрэх зам зарим хэсэгтээ усанд автсан байна.
Мөн Төв аймгийн Борнуур суманд байрлах “Дуган хад” жуулчны баазын ойролцоох зам үерийн усанд автаж, сэтэрсэн талаар иргэд мэдээлсэн байна.
Д.Дуулим