Сүхбаатар аймгийн Асгат сум 90 жилийн ойгоо өнөөдөр тэмдэглэж байна. Тэгвэл дарьгангачуулын соёл түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн тэгш ойн баярт зориулсан “Жавхлант Шарга” сэтгүүл нүүрээ дэлхийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амаргүвшингийн зургаар гоёжээ. Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж, өссөн богөөд сэтгүүлд зориулж өгсөн ярилцлагадаа “Манай сум дуучдын өлгий нугаг” хэмээн онцолжээ. Халзан сумаас Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дууч Ч.Шархүүхэн тэргүүтэй олон сайхан дуучин төрж гарсан байна.