Улсын их баяр наадмын тавын даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг, зургаагийн даваанд Улсын арслан Н.Батсуурийг өвдөг шороодуулан Улсын харцага цолны болзол хангасан Н.Батзаяад “Сүмбэр цамхаг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Э.Галбадрал хүндэтгэл үзүүлжээ. Н.Батзаяаг Улсын харцага цолны болзол хангасанд нь тус компанийнхан баяр хүргэн, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, морин хуур гардуулан нэг өрөө байраар шагнаж урамшуулсан байна. Э.Галбадрал нь нутгийн бөхөө улсын өндөр цолонд хүрсэнд ийнхүү нэг өрөө байр бэлэглэсэн ажээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)