Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой, "Цагдаагийн алба хаагчдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын жагсаал, хүндэтгэлийн үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолын дагуу жил бүрийн долдугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон байдаг.
Анх 1985 онд арван тавны цагдаагаас сууриа тавьж, 1921 онд ардын хувьсгал ялсны дараахан ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэрэг” нэртэйгээр байгуулагдан түүхэн цаг үеүүдийг өртөөлсөөр 94 жилийн ойтойгоо золгож байгаа юм .
Ийнхүү энэ өдөр баяраа тэмдэглэж буй Монголын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн алба хаагч, тэдний гэр бүлийнхэнд баярын мэнд хүргэж, Монголын цагдаагийн яруу алдар мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)