Ирэх даваа гарагт зуны сүүл сарын шинийн 4 буюу "Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн" дүйчэн өдөр тохиож байна.
Энэхүү дүйчэн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл, хилэнцийн үйлийг санан санан хорьдог.
Алив хүн буян шамдаж, хилэнцийг тэвчие хэмээвээс 10 хар нүгэл гэж ямар үйлүүд болохыг мэдэх хэрэгтэй ба ийнхүү мэдсэнээр хоригдохуун болсон 10 хар нүглийг тэвчиж, оногдохуун болсон 10 цагаан буяны чуулганыг хураах үндэс суурь тавигдах нь зүй ёсных билээ.
Иймийн тул "Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн" өдөр мөн цаашлаад өдөр тутам 10 хар нүглийг санан санан хорьж, 10 цагаан буяны бодон бодон хурааж, амьтны тусад төгс гэгээрсэн Бурханы хутгийг олоорой хэмээн ерөөж, эрхэм Монгол хүн танд энэхүү бие, хэл, сэтгэлийн үйлийн тийн ялгалыг сонордуулж байна.