Баянгол дүүргийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа.
50 жилийн ойд зориулсан "Баянгол номадик фестиваль" өчигдөр орой "Баянголын үдэш" шоу цэнгүүнээр нээж, өнөөдөр Хүй долоон худагт үргэлжлэн болж байна.
Хүй долоон худагт болж байгаа азарганы уралдаанд нийт 50 азарга гарааны зурхайгаас гарснаас Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Эрчим яамны дэд сайд Ө.Пүрэвбаатарын халтар азарга түрүүллээ.
Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын Төмөрбаатарын зул зүсмийн азарга оров. Гуравт Баянзүрх дүүргийн Ган-Эрдэнийн буурал азарга, дөрөвт манлай уяач Д.Хишигжаргалын хонгор, айргын тавд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Н.Ганболдын хүрэн азарга хурдаллаа.
Одоо баяр наадам, сур, шагайн харваа, хүчит бөхийн барилдаанаар цааш үргэлжилнэ. Мөн их нас, соёолон морьдын уралдаан болох юм байна.