Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон худалдааны төв амарсан.
Тэгвэл тэдгээрийн ихэнх нь өнөөдрөөс эхлэн хэвийн ажиллаж эхэлсэн байна.
Тодруулбал “Хар хорин”, “Барс-1, 2”, “Да хүрээ” худалдааны төвүүд өчигдрөөс эхлэн ажиллаж байгаа бол “Хүчит шонхор”, “Нарантуул” олон улсын худалдааны төв өнөөдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу худалдаа үйлчилгээгээ явуулж эхэллээ.