Баруун болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 градус, Орхон-Сэлэнгэ саваар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.