ДЭЭРХИЙН ГЭГЭЭН XIV ДАЛАЙ ЛАМ Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр маргааш буюу Зуны сүүл сарын шинийн 4-нд тохиох гэж байна. Их хөлгөний нэг өдрийн сожон сахилыг монголчуудад хүртээх үйл ажиллагаа Гандантэгчинлэн хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд болох юм.
Энэхүү дүйчин өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл, хилэнцийн үйлийг санан санан хорьдог аж.