Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид Манай Улсад айлчиллаа.
Айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа.
Түүнчлэн Монголын Үндэсний Их Баяр наадмын нээлт болон үндэсний бөх, хурдан морь, сур харвааг үзэж сонирхлоо.