Баяр наадмын өдрүүдэд байгалийн аюулт үзэгдэл ихэнх аймаг сумдыг хамарчээ.
Тухайлбал Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн “Худгийн дөрөлж” гэдэг газар энэ сарын 12-ны өдөр малдаа явсан П… /14 настай, эрэгтэй/ осгож нас барсан байна.
Мөн аймгийн Асгат, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Идэр, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Яруу сумдад нийт 7555 бог мал, Архангай аймгийн Цахир суманд 2000 орчим бог мал, Өгийнуур суманд 599 орчим бог мал, урьдчилсан байдлаар нийт 10154 бог мал хорогджээ.
Харин Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт энэ сарын 13-ны өдөр аянга буусны улмаас нэг иргэн нас барж, нэг хүүхэд түлэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)