Энэ сарын 2-ны өдөр Гашуунсухайт дахь боомтын орох урсгалаар Монгол Улсын иргэн Д нийт 800 грамм Ми Ми буюу сэтгэцэд нөлөөлөх нунтагийг хууль бусаар улсын хилээр нэтрүүлэхийг завджээ.
Энэхүү үйлдлийг гаалийн хяналт шалгалтын явцад гаалийн улсын байцаагч Э.Аригун илрүүлж холбогдох хуулийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.
Мөн энэ сарын 9-ний өдөр Тагнуулын газраас Монгол улсын иргэн С мансууруулах бодис нууж хил нэвтэрүүлсэн байж болзошгүй тул гаалийн эрэлч нохой ашиглан тээврийн хэрэгсэлд нь шалгалт хийх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг тус гаалийн газарт тавьсны дагуу хөдөлгөөнт хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Э.Жамьяансүрэн, Б.Билгүүн нар тагнуулын байгууллагын байран дээр нь эрэлч нохойн хамт 19 цаг 40 минутын орчимд очиж тухайн иргэний автомашинд үзлэг шалгалт хийсэн байна.
Эрэлч нохой ашигласан шалгалтаар тээврийн хэрэгслийн ард талын зорчигчийн суудлын доороос 2 ширхэг хар гялгар уутыг скочоор ороосон зүйл илэрсэн бөгөөд илэрсэн зүйлийг тагнуулын байгууллагын ажилтануудтай хамтран уут болон скочодсон байдлаар нь жинлэж үзэхэд 42.9 гр, уутнаас нь гаргаж жинлэж үзэхэд 38.8 гр мөс хэлбэрийн зүйл байжээ.
Илэрсэн зүйлсийг гаалийн лабораториор шинжлүүлэх хүсэлтийг тагнуулын байгууллагаас тавьсаны дагуу шинжээч ГУБ-аар ууттай эд зүйл тус бүрээс дээж авхуулж шинжилгээнд хамруулж үзэхэд “methaphetamine” гэсэн дүгнэлт гарсан юм.
Одоогийн байдлаар улсын байцаагч нарын илрүүлсэн эдгээр зөрчлүүд дээр холбогдох байгууллагууд нь ажиллаж байна.