Ардын хувьсгалын 94 жилийн ой Үндэсний Их баяр наадмаар тав давж Монгол улсын начин цолны болзол хангасан Алтангэрэлийн Алтанхуягийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Түшээт ханы аварга" дэвжээ, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 014 дүгээр анги, "Эфес" төвийн бөх Монгол Улcын начин Алтангэрэлийн Алтанхуягийг дүүргийн хүндэт тэмдэгээр шагнаж, дурсгалын зүйл гардууллаа.
Олон жил начны тааварт явсан аймгийн хурц арслан А.Алтанхуяг улсын аварга С.Мөнхбатаар начин цолны болзол хангахад наадамчин олон хамгийн ихээр баярлаж байсан билээ.
Сэтгэгдэл (3)