Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10.30 цагт Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах Охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хэвлэлийн хурал МХБХ-нд болно.
11.00 цагт МҮОНТҮ-ийн мэдээллийн төвд хунтайж П.Давааням шавь нарын хамт хэвлэлийн хурал зарлаж байна.
12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Стандарт мах" ХХК-ийн захирал асан Ууганбаатарын залилангийн хэргийн талаар хохирогч Ч.Амаахүү мэдээлэл хийнэ.
14:00 цагт Дарь-Эхийн 21-р хороонд гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт явуулах 40 компьютер, интернэт орчин бүхий сургалтын төвийн нээлт болно.