"Ухаалаг автобус" хөтөлбөр энэ сарын 24-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжих гэж байгаа билээ.
Одоогоор нийтийн тээврийн 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулсан гэдгийг албаны хүмүүс мэдээлж байгаа.
Иргэд "Ухаалаг автобус"-аар зорчих картыг автобусны буудлын ойролцоо байрлах Карт борлуулах төвөөс 3600 төгрөгөөр худалдан авах боломжтой аж.
Түүнчлэн иргэд картаа өөрийн боломжоороо цэнэглэх ёстой бөгөөд гар утас, АТМ, интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх боломжтой болох юм байна.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан, цагдаа нарт дүүрэг хороогоор нь, оюутнуудад Оюутны холбоогоор нь дамжуулж картыг олгох аж.