Гадны болон дотоодын иргэд аялал жуулчлал хийх зорилготойгоор хилийн бүс зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх тохиолдолд нэмэгдэж байгаа аж.
Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт Вьетнам улсын дөрвөн иргэн,
Хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсэгт Австрали улсын дөрвөн иргэн тус тус хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлал хийх зорилгоор явж байсныг хилчид илрүүлсэн байна.
Хил нэвтрэхийг завдсан иргэдэд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, буцаан явуулжээ.