Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсээр байгаа тул энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийг албаны хүмүүс анхаарууллаа.
Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй энэ сарын 12-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй. Өндөр халуурч, баруун суганы булчирхай цочиж, албадмал байдалд орсон байдалтайгаар 18-нд сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад 21-ний 03 цагт нас барчээ.
Өвчтнийг тарваган тахлын вакцины багийнхан илрүүлсэн ба өвчтөн байсан газарт 4 хот айлын 30 гаруй хүн амьдарч байгаа аж.
Сэтгэгдэл (4)