Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Талхны мөнгө олохын тулд тахир дутуу болж, хагарсан шил, хадаасанд зүсэгдсэн ч ”өвддөггүй” амьдрал

2015-7-22
0
ЖИРГЭХ

        Улаанбаатар хотоос  жилд хагас сая гаруй тонн хуурай хог хаягдал гарч, энэ их хогийг зөөх тээвэрлэхэд асар их зардал гарч байна. Хотын дарга нар энэ талаар олон жил ярьж, төлөвлөж, бичиг цаас шидэлцэж, гадна дотнын төслийн хөрөнгийг баруун солгойгүй зарсан боловч байдал огт дээшилсэнгүй.  Энэ их хогон дунд умбан өсөж байгаа ялангуяа гэр хорооллынхны хүүхэд багачуудын эрүүл мэнд чухамхүү хутганы ирэн дээр байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.

 

Монгол Улсад хогийн цэгийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар зайлуулах, байршуулах, олон улсын жишгээр устгах үр дүнтэй арга олоогүй л байна. Нийслэлд хоногт 560 тонн орчим хог хаягдал хуримтлагдаж, зөвхөн Улаанчулуутын хогийн цэгт 330 тн хог буулгаж байгаа гэсэн тооцоо гарчээ.

 


Аюултай, энгийн гэж ялгалгүй буулгасан хог хаягдал болгоноос хэрэгтэйгээ түүж буй хүмүүсийг хэрхэн аврах вэ?

 

Манай сурвалжлах баг Цагаан давааны хогийн цэгээс сурвалжлага хийхээр зорив.


Тэртээ холоос хаа сайгүй суунаглах бөөн хар утааг харвал Цагаан давааны хогийн цэг тэнд л байгаа болов уу гэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлэв. Тухайн зүгт ойртох тусам эхүүн үнэр хамар сэтлэх мэт үнэртэж, хаа сайгүй элээ, хэрээ эргэлдэнэ. Нийслэлээс 20 гаруй кг зайд байрлах хогийн цэгийг чиглэсэн машины зам зураажээ. Ийн явсаар Цагаан давааны хогийн цэгийн дунд ирэв.

 

Энд тэндгүй шатах хогны утаа хоолой хорсгож,  илжирч муудсан зүйлийн эхүүн үнэр дотор муухай оргиулж байсныг нуух юун.


 
Хогийн тэрэгнээс өөр машин ирснийг харсан зарим нэгэн хүмүүс ажлаа орхиод бидэн дээр ирж уулзлаа. Сурвалжлага хийхээр очсоныг сонссон зарим нь “Та нар тэр гишүүддээ бидний оронд нэг хоног хог түүгээд үз. Тэгээд л бүгдийг мэдэх болно гэж хэлээрэй. Яриа өгөөд бидний амьдрал дээшлэх биш дээ” хэмээн дургүйцэж, чулуу хүртэл нүүлгээд авсан юм.


 Энд аюултай хог хаягдал, энгийн хог хаягдал гэж ялгаж, ангилна гэсэн зүйл огт байхгүй. Хогны машинд юу ачигдсан тэр л чигээрээ Цагаан даваанд хүргэгдэнэ. Чухамхүү аюултай хог хаягдлаас  болж бэртэж гэмтэх иргэд цөөнгүй байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй биз ээ.

 

Тиймээс бид Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж хоногийн хоолоо залгуулдаг иргэдтэй уулзаж аюултай хог хаягдлын талаар тодруулахад "Хогийн цэг дээр хогийг ангилж, ялгаж буулгадаггүй. Нийслэлээс ирж байгаа хогийг аль зайтай газар асгадаг. Үүнээс бид өөртөө хэрэгтэй зүйлийг цуглуулж авдаг. Энд айл болон аж ахуй нэгж, барилгаас ирж байгаа бүх л хог ирдэг. Бид амьдрахын тулд нэгнээсээ урьдаж, уралдаж хогоо түүдэг. Тэгэхэд барилгын материал, хадаас, хагархай шил, хадаас, хурц ирмэгтэй зүйл байдаг.  Мөн айлуудаас ирсэн ахуйн хэрэглээний газ баллонууд ирдэг. Эдгээр нь халалт янз бүрийн шалтгаанаас болж дэлбэрч хогийн цэг дээрх иргэдийг гэмтээж байсан тохиолдол гардаг" гэсэн юм. 


Тэгвэл манай улс хог хаягдлаа ангилж, дахин боловсруулах тал дээр учир дутмагаас болж наад зах нь хогийн цэг дээрх хүмүүс бэртэж гэмтэж, амь насаараа хохирох цаашлаад бүх ард түмний эрүүл мэндэд заналхийлсэн байдал үүсч байгаа юм.

 

Тэд ядуу, хэцүү амьдарч байгаа ч хүн. Монгол Улсын хуулинд хүртэл хүн амьд явах, эрүүл цэвэр орчинд амьдрах эрхтэй гэж тусгайлан заасан байдаг шүү дээ.  Тэгэхээр хог гэдэг өөрөө аюулын харанга. Үүн дотроос бүр амь насанд аюултай хог хаягдлыг ч ялгахгүй суугаа бид өнөөдөр цэвэр орчин, эрүүл байгаль яриад суух утгагүй юм.

 

 

Тиймээс хэдхэн хүний амь насыг ярьж байгаа мэт ч хэдэн мянган иргэнийг заналхийлсэн аюултай хог хаягдлын гаргалгааг гаргах нь бидний нийтлэлийн зорилго юм.


Бидний энэ удаад хөндөх сэдэв аюултай хог хаягдал гэдгийг уншигч та хэдийнэ ойлгосон байх. Тэгвэл аюултай хог хаягдалд юу багтдаг,  тэдгээрийн хор нөлөө,  тоо баримтыг дор дурдая.


1. Элдэв төрлийн том жижиг зай, аккумуляторын баттерей болоод зарим төрлийн керамик эдлэлээс гадна хямд төсөр будгийн найрлаганд ордог хар тугалга хүн малын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөтэй. Иймээс ч өнөөдөр дэлхийн ихэнх улс орнуудын будаганд тавих стандартын шаардлаганд хар тугалганы агууламж байгаа эсэхэд онцгой анхаарал тавих болсон байна.


2. Барилгын дулаалганд ашигладаг шилэн хөвөн нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг эд. Хүний үснээс хэдэн мянга дахин нарийн, нүдэнд үл харагдахаар хөвөнгийн жижиг тооцонцор хэсгүүд агаарт бужигнаж, амьсгалаар уушгинд орж уушгины өмөн үү үүсгэдгийг эрдэмтэд судалж тогтоож барууны бүх оронд шилэн хөвөнтэй материалыг барилгын дулаалганд ашиглахыг хязгаарлаж хорьсон байдаг.


3.  Манай улсад нийлэг материалтай уутыг хүнсний бүтээгдэхvvн савлах зорилгоор голдуу гаднаас оруулж ирдэг байсан бол одоо хөрш зэргэлдээх орнуудаас шахагдсан ийм төрлийн уутны үйлдвэрийг сүүлийн жилүүдэд олноор оруулж ирсэн нь хэнд ч нууц биш. Ийм төрлийн уут нь савласан бүтээгдэхүүнтэйтэйгээ урвалд орж органик уусгагч бодис үүсгээд хүний элэг ходоодыг шархлуулж, улмаар улаан хоолойн үрэвсэл, хорт хавдар үүсгэдэг. Гялгар уут нь задрахгүйгээр 400-500 жил хөрсөнд байж, байгаль орчныг бохирдуулж хордуулдаг, шатахдаа хүний биед хортой хий ялгаруулдаг учраас  2010 оноос нимгэн нийлэг уутыг үйлдвэрлэх, худалдаанд хэрэглэхийг хориглосон хууль УИХ баталсан ч амьдралд огт хэрэгжүүлж чадсангүй.

 

 “Аюултай хог хаягдлыг хадгалах, хил дамжуулан тээвэрлэхэд хяналт тавих тухай Базелийн Конвенц”-д манай улс 1997 онд нэгдэн орсон юм. Иймд Конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу аюултай хог хаягдлыг устгах зайлуулах асуудалд ул суурьтай хандах цаг нэгэнт болжээ.


Эл асуудлаас гарах гаргалгааны нэг бол энэ төрлийн ажилд санаачлагатай хандаж буй аж ахуй нэгж, иргэдийг дэмжих ажил.


Манайд улсад аюултай хог хаягдлыг дахин боловсруулж амьдралд хэрэгтэй зүйлс хийдэг цөөн тооны аж ахуй нэгж, иргэд бий.


Тэдгээрээс хэд хэдэн жишээг иш татан орууллаа. Манай сурвалжлагад багтаагүй олон арван байгууллага, аж ахуй нэгжүүд байгаа гэдгийг энд онцлох нь зүйтэй биз ээ.

 

 

Хаягдал тос, хуванцар саваар түлш хийдэг иргэн  Б.Энхболд

 

Тэрбээр “Нийтийн хоолны томоохон газрууд, ресторан болон “Атар өргөө”, “Талх чихэр”, “Бамбууш” зэрэг нарийн боовны үйлдвэрүүдтэй гэрээ хийж хаягдал тосоо нийлүүлдэг.  Био дизель түлшний түүхий эд болгож байгальд хортой гэх  хаягдал тос, хуванцар сав ашигладаг нэгэн.  Тэд Улаанчулуутын хогийн цэгийн дэргэд байрлаж их хэмжээний хаягдал тос худалдаж авч түүхий эд болгодог. “Эн Би Эф” ХХК-ийн хувьд  жилд 40-50 тонн био дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Био дизель түлш нь импортын бүтээгдэхүүнийг орлох, авто тээврийн хэрэгслээс гарч байгаа хорт утааг 60 хүртэл хувиар бууруулдаг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн. Зах зээлийн үнээс литр тутамд 300-500 төгрөгөөр хямд зардаг” гээд давуу тал ихтэйг ярьж байв.

 

Нийслэлийн хэмжээнд 1200 орчим эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл манай улсын хэмжээнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгадаг ганцхан үйлдвэр байдаг. Тиймээс Эрүүл мэндийн байгууллагын аюултай эрсдэлтэй, хог хаягдал тээвэрлэх, халдаргүйжүүлж, устгах “Элемент” үйлдвэрийн ерөнхий менежер О.Доржтой уулзаж ярилцлаа.

 

Эмнэлгийн аюултай хог хаягдлыг ариутгаж устгадаг “Элемент” үйлдвэр

 

Тус үйлдвэр нь Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо нийслэлээс зайдуу байршиж байна.

 

Тэрбээр "Эрүүл мэндийн байгууллагын аюултай эрсдэлтэй, хог хаягдал тээвэрлэх, халдваргүйжүүлж, устгах манай “Элемент” үйлдвэр 2010 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Эмнэлгийн аюултай хог хаягдлыг шатааж устгахад геоэксин, буран, хар тугалга зэрэг хүний биед хортой бодис ялгардаг юм. Энэ нь элэгний хорт хавдар үүсгэх гол шалтгааны нэг болдог. Тиймээс л бид энэ үйлдвэрийг байгуулсан. Тухайн хог хаягдал үүсч байгаа цэг буюу эмнэлгээс татан авалт хийхээс бидний ажил эхэлдэг. Тусгай зориулалтын лого тэмдэг бүхий бүхээгтэй машинууд хогоо тээвэрлэж, үйлдвэр дээрээ авч ирдэг. Үүнийхээ дараа ариутгалд оруулж, бутлах машинд хийж бутлаад зориулалтын талбайд булж устгадаг. Манай ашиглаж байгаа төхөөрөмж нэг удаад 50-60 кг хогийг 30-40 минутын хугацаатай ариутгадаг. Тэгэхээр устгалд оруулж булахад ямар нэгэн халдвартай байна гэсэн ойлголт байхгүй. Ер нь манай үйлдвэр өдөрт дөрвөн тонн хог хаягдал ариутгаж, устгах хүчин чадалтай. Манай улсад эмнэлгийн хатуу хог хаягдал хийх уут, сав баглаа боодлын тухай стандарт байдаггүй. Тиймээс эмнэлгүүд төсөв өртгийг нь бодоод нимгэн гялгар уут, цаасан хайрцаг зэрэгт бохир зүү тариураа хийчихдэг. Үүнээс нь болж тээвэрлэлт хийдэг ажилчид зүү, тариурт хатгуулах тохиолдолд гарна. Мөн нимгэн уут сав нь ариутгагч машинд ороод хайлж, цоорох зэрэг бэрхшээл тохиолддог" гэв.

 

Ийн  аюултай хог хаягдлууд ард олны эрүүл мэнд, амь насыг заналхийлсээр байгаа энэ цаг үед дорвитой ажлууд хийх чухал үүрэг төр засгийн өмнө байсаар байна.  Энэ мэт асуудлыг жижиг гэж орхилгүй барьж авахгүй бол  эрүүл нийгэмд заналхийлсэн үзэгдлүүд хүрээгээ улам тэлэх юм.

 

Харин аюултай хог хаягдалтай тэмцэж байгаа аж ахуй нэгж, иргэдийг төрийн зүгээс дэмжих шаардлага өнөө цагт тулгарч байна. Цаашлаад ийм төрлийн үйл ажиллагаа хийх сонирхолтой олон арван иргэд бий. Тэд санаа байв ч сачий хүрэхгүй суусаар байна гэдгийг эрхэм түшээдүүд бодлого, хөтөлбөртөө тусгах нь зүйтэй биз ээ. Аюултай хог хаягдалтай нийгмээрээ, нийтээрээ, төртэйгээ тэмцэж байж хүн, амьтан, нийгэм, байгальд сөргөөр нөлөөлөх нь багасах билээ.
 

Д.УНДРАХ /24TSAG.MN/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
Улаанбаатарт 3 градус дулаан байна
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (124.158.107.29)
    Үнэхээр зөв сэдэв хөдөж сайхан бичжээ
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.107.29)
    Mash sn
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
  • zochin (122.201.31.197)
    dahin bolovsruulah uildver nemj barih heregtei
    2015 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    яг зөв сэдэв
    2015 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (23.27.248.128)
    Ene soning Enkhbayar avsan yum baih daa?
    2015 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.21.26)
    архи пиво ундаа үйлдвэрлэгчид шилээ буцаан авдаг баймаар бна. тэгвэл хаа сайгүй шил хаягдаад байхгүй.
    2015 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Shan survaljlaga bna
    2015 оны 07 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    13 цаг 44 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    15 цаг 55 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    21 цаг 58 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    22 цаг 7 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    22 цаг 16 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    22 цаг 27 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК