Нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээлснээр өчигдөр хүүхдүүд осолд өртөж, гэмтсэн дуудлагууд иржээ.
Тодруулбал, Хайлаастын хуучин эцсийн замд суудлын автомашины жолооч Т нь ганцаараа дэлгүүр явж байсан явган зорчигч, зургаан настай Т-г мөргөж гэмтээсэн байна. Мөн Дарь-Эхийн зам, “Бат цайз” төмрийн үйлдвэрийн баруун замд суудлын автомашины жолооч Ц нь 13 настай, эрэгтэй Э-г мөргөж гэмтээжээ.
Үүнээс гадна Өлзийт хорооллын зам, Бурхантын VI гудамжинд ачааны автомашины жолооч Б нь 11 настай, эрэгтэй Д-г мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн хэрэг гарсан байна.
Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ, хаана ямар орчинд замын хөдөлгөөнд оролцож явааг анзаарч, анхаарал хандуулахыг Замын Цагдаагийн газраас сануулж байна.