Сар бүрийн 10-25-ны хооронд арилжааны банкуудаар дамжин олгодог хүүхдийн мөнгөө иргэд авч чадахгүй байгаа гэнэ. Учир нь банкууд санхүүжилт нь орж ирээгүй гэдэг тайлбарыг өгч байгаа аж. Өгөх ёстой хугацаанаасаа хэд хоногоор саатаж, долдугаар сарын 22 болчихоод байхад хүүхдийн мөнгө юунаас болоод хойшлогдоод байгаа талаар холбогдох албаныхан тайлбарлахгүй байгаа аж. Харин банкны теллерүүдийн хувьд санхүүжилт орж ирээгүй гэх тайлбарыг өгөөд байгаа аж.
Сэтгэгдэл (5)