Булган аймгийн Сайхан сум айраг адуу, хүчит бөхөөрөө алдартай билээ. Тэгвэл тус сум дөрвөн түмэн адууны баяраа хийсэн байна.
Тус наадмын бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяр түрүүлж, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэжээ.