Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужийн тариалангийн газартай хамтарч говийн нөхцөлд гурвалжин будаа ургуулах туршилтын ажлыг 2013 оноос эхлүүлжээ. Энэ онд туршилтын ажлыг дахин хийхээр Япон улсын мэргэжилтэн Коикэ ирж газар дээр нь заавар зөвлөгөө өгч туршилтын тариалалт хийснээс хойш гурвалжин будааны ургалтын явц сайн байна.
Гурвалжин будааны ургалтын явц 7 сарын 8-ны өдрийн байдлаар ингэж ургажээ.