Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургадугаар сарын 6-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа.
Тус ажлын сүүлийн шатны ажил энэ сарын 13-ны 23:00 цагаас эхэлсэн бөгөөд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг түр хаасан. Харин шугам хоолойг өргөтгөх ажил ирэх сарын 14-ний 06:00 цаг хүртэл үргэлжлэх юм.