Өнөөдөр /07.23/ болох үйл явдлуудын хуваарийг хүргэе.
-Монгол туургатны Их даншиг наадмыг 100 гаруй жилийн дараа Улаанбаатар хотноо Хүй долоон худагийн дэнж дээр 8 дугаар сард зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Бурхан Шашны төв болон НЗДТГ-аас хамтран хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал өнөөдөр /7,23/ НЗДТГ-ын А танхимд 11:00 цагаас болно.
-Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Google Street View, Google Соёлын Институтийн нээлт өнөөдөр /07.23/ 13 цагаас Монголын Үндэсний музейд болно.Нээлтэнд Google-ийн Ази номхон далайн бүсийн хариуцсан захирал Сюзн Пойнтер,Хотын дарга Э.Бат-Үүл оролцоно. Нээлтийн үеэр Монгол Улсын гол музейнүүд болон нийслэлийн хотын гудамж талбай,Монгол наадмын өргөн хэмжээст тусгай зураглалыг авч Google-ийн санд оруулсан ажлаа тайлагнана.
-Өнөөдөр /07.23/ 09:30 цагт Арслантай гүүрийн Усан хөшигний нээлт болно. Энэ үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт барьсан усан ориглуурын үйл ажиллагаатай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас танилцах бөгөөд нийслэлийн усан ориглуурын ашиглалт, хамгаалалт болон цаашдын төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
-АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Эмэгтэйчүүдийн Хувиараа бизнес Эрхлэлтийг Дэмжих Төсөл“-д Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 16-аас дээш насны охид, эмэгтэйчүүдэд бизнес эрхлэгчийн сэтгэлгээ, бизнес хийх ур чадварыг суулгах, санхүүгийн боловсрол олгох зорилготой сургалт зохион байгуулах гэж байна. Сургалт өнөөдөр 09 цагаас эхлэн 21-р хорооллын Миний захын ард Эрдэнэт-Од restaurant болно.