Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2012-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ-Дорноговь 2” тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Аймгийн Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Зарим сумдын гэр хорооллын өргөн гудамжуудыг тохижуулан асфальтан болон сайжруулсан хучилттай автозам, явган хүний замтай болгоно” гэж тусгасны дагуу 2015 онд доорх замын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал Сайншанд сумын 2-р багт 150 метр хатуу хучилттай автозам барих ажлыг орон нутгийн замын сангийн 97,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь АЗЗА ТӨХК хийж гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.