Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар ойн түймэр гарчээ.
Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 44 иргэн, гурван автомашинтай, нийт 54 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.
Түймэр дэгдсэн тус газар нь сумын төвөөс баруун хойд зүгт 40 км зайд байрладаг юм байна.
Харин Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бургалтай ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т гарсан ойн түймрийг цурамд оруулжээ.