Элэгний С вирусны эсрэг “Харвони” эмийг ирэх аравдугаар сард оруулах гэж байгаатай холбоотойгоор иргэдийг бүртгэж байна. Цаашид элэгний С вирустай иргэдийг бүртгэх ажлыг ХӨСҮТ хариуцаж байгаа юм. Энэ асуудлаар өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, дэд дарга Я.Буянжаргал тэргүүтэй эмч нар мэдээлэл өглөө.
Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах юм. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Одоогоор элэгний С вирустай иргэдийг бүртгэх ажил үргэлжилж байгаа юм.